Алтны үнэ дахин өсөж, унц нь 2680 ам.долларт хүрлээ. Ингэснээр оны эхний арилжааны долоо хоногт 1 хувиас дээш өсөлт үзүүллээ. Алт өнгөрсөн онд хамгийн өндөр өсөлттэй металл болж чадсан.
АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж, төв банкууд алт нөөцлөх нь нэмэгдсэн төдийгүй хөрөнгө оруулагчид геополотикийн хурцадмал байдлаас сэргийлэн алт руу ихээр хошуурсан нь дээрх байдалд гол нөлөө үзүүлсэн. Алтны үнэ 2024 онд бүтэн жилийн турш 27 хувиар өсөж, дараалан дээд амжилт тогтоосон юм.
Эх сурвалж: Mining.com