Уул уурхайн орлогыг үр ашигтай зарцуулах эсэхээс эдийн засгийн өсөлт шалтгаална гэв
Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК-иас Монгол Улсын эдийн засаг 2025 онд 5.2 хувиар тэлнэ гэж таамаглав. Сүүлийн жилүүдэд хурдацтай өсөөд байгаа эдийн засгийн өсөлтийг хадгалж чадах эсэх нь уул уурхайн орлогыг үр ашигтай зарцуулах эсэхээс хамаарна гэж үзэж байна.
Манай улсын экспортын 80 орчим хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлдэг. Тиймээс ашигт малтмалын зах зээлийн үнэ, экспортын биет хэмжээ, байгалийн баялгийн засаглалаас эдийн засгийн өсөлт, төсвийн орлого үлэмж хамаарч ирсэн.
Монгол Улстай ижил хөгжиж буй эдийн засагтай улсуудын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл нь уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон үнийн таамаглал, байгалийн баялгийн орлогыг үр дүнтэй зарцуулж чадах байгаа эсэхтэй шууд холбоотой байдаг.