Зэсийн үнэ 2025 онд ихээхэн өнгөлөг байх төлөв таамгийг UBS дэвшүүллээ. Тодруулбал, Лондоны металлын бирж дээрх зэсийн үнэ энэ онд нэг тонн нь дунджаар 10-11 мянган ам.доллар байх нааштай төлөв UBS танилцуулав.
Эрчим хүчний шилжилт зэсийн үнийг улам дэмжих төдийгүй ирэх 3, 4 дүгээр улиралд зэсийн нийлүүлэлт хумигдах, 2050 онд 200 гаруй мянгаар агшиж болзошгүй гэж UBS үзсэн байна.
S&P Global-ийн судалгаагаар дэлхий даяар зэсийн ордын шинэ хайгуул, нээлт ховордож буй. Үүнээс шалтгаалж дунд хугацаанд зэсийн нийлүүлэлт хумигдах эрсдэл байгаа юм. Сүүлийн 10 жилийн турш энэ хандлага үргэлжилж буй.