Зэсийн үнэ өнгөрсөн оны IV улиралд 10 хувиар суларсан. Тэгвэл зэсийн үнэ 0.8 хувиар өсөж, тонн нь 8876.5 ам.доллар болж шинэ оныг угтлаа. Лондоны металлын бирж дээр ч зэсийн үнэ есөн сарын доод цэгээсээ өндийж, Хятадад худалдан авах сонирхол сэргэж байгааг шинжээчид онцолсон байна. Нью-Йоркт зэсийн фьючерс ханш өссөн нь зах зээлд ялимгүй итгэл төрүүлж, оны эхний улиралд зэсийн ханш тогтвортой байх хүлээлт үүсгэжээ.