TSM олон улсын стандартыг Эрдэнэт үйлдвэр нэвтрүүлнэ
3 Өдрийн өмнө
144
TSM олон улсын стандартыг Эрдэнэт үйлдвэр нэвтрүүлнэ
Канадын "Тогтвортой уул уурхайн төлөө" буюу TSM олон улсын стандартыг Монгол Улс нэвтрүүлэхээр болсон. Энэхүү стандартыг Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн компаниуд хэрэгжүүлж эхэлнэ.
 
"Тогтвортой уул уурхайн төлөө" буюу TSM олон улсын стандарт дэлхийн 20 гаруй улсад хэрэгждэг.
TSM нь уул уурхайн компаниудаас өндөр шалгуур хангахыг шаарддаг бөгөөд стандарт шаардлагыг манай уул уурхайн компаниуд хангаад эхэлбэл олон улсын хөрөнгийн бирж дээр гарах, хөрөнгө оруулалт татахад итгэл төрүүлэх томоохон баталгаа юм.
 
TSM стандартыг хэрэгжүүлсэн Монголын анхны компани бол Mongolian Mining Corporation. Төрийн өмчит компаниудаас эгнээндээ 20 гаруй компанийг нэгтгэсэн "Эрдэнэс Монгол" нэгдэл таван жилийн стратеги төлөвлөгөөндөө TSM стандарт нэвтрүүлэхээр болсон.
 
Нэгдлийн хэмжээнд "Эрдэнэт үйлдвэр" олон улсын "Тогтвортой уул уурхайн төлөө" буюу TSM стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэлээ хангаж эхлээд байна. 
 
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "TSM нь уул уурхайн компаниудаас нэлээд өндөр шалгуур хангахыг шаарддаг тул хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгдөг, нэр хүндийн нэг үзүүлэлт болдог стандарт" хэмээн онцолсон.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.