Нүүрсний экспорт 21 хувиар өсөж, 78.5 сая тонн хүрэв
20 Цагийн өмнө
75
Нүүрсний экспорт 21 хувиар өсөж, 78.5 сая тонн хүрэв
Монгол Улс 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20.9 мянган тонн нүүрс экспортолсон байна. Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 78,519.7 мянган тонн хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
 
Манай улс энэ онд нийт 78 сая, ирэх жил 83 сая тонн нүүрс тус тус экспортлох зорилт дэвшүүлж, 2024 оны төлөвлөгөө давж биелээд байна. Ингэснээр манай улс түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давлаа. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.