ҮСХ: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөв
2 Өдрийн өмнө
41
ҮСХ: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8(6.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 1.5 (7.8%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 132.3 (7.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (7.8%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.2 (14.5%) их наяд төгрөгөөр, металлын хүдэролборлолт 410.4 (4.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

May be a graphic of map and text

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.