Үндэсний статистикийн хорооноос 11 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн тайланг танилцууллаа. Манай улс гадаад зах зээлд 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 34.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 33 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 60.4 хувийг нүүрс олборлолтын салбар, 35.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2024 оны 11 дүгээр сард 256.8 болж, өмнөх оны мөн үеэс 44.6 хувиар буурсан байна.