Эрдэнэт үйлдвэр: KOMATSU HD 1500-8 загварын автомашинуудыг ашиглалтад орууллаа
6 Өдрийн өмнө
141
Эрдэнэт үйлдвэр: KOMATSU HD 1500-8 загварын автомашинуудыг ашиглалтад орууллаа

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ уурхайдаа бүтээмжийг нэмэгдүүлэх KOMATSU HD 1500-8 загварын автомашинуудыг ашиглалтад орууллаа. Японы HD 1500 маркийн Комацу өөрөө буулгагч техник нь 142-150 тонны даацтай, хамгийн сүүлийн техник техногийн үзүүлэлттэй, 2024 оны шинэ загвар бөгөөд 360 градуссын харах камер, операторын аюулгүй байдал, ажиллах орчны дэвшилтэт шийдэл, тоног төхөөрөмжийн даацын болон бусад техникийн бүх мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулдаг мэдээллийн технологи бүхий техник юм.

Ажлын бүтээмж өндөр, жолоочийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, бүх хяналтын болон мэдээллийн систем суурилагдсанаараа давуу талтай уг өөрөө буулгагчийг олон талаас нь судалж, манай уул геологийн нөхцөлд тохирох, засвар үйлчилгээ, овор хэмжээний хувьд нийцэх байдалд нь тулгуурлан сонгосон гэдгийг Авто тээврийн цехийн Ерөнхий инженер Д.Цолмон онцлов. Ийнхүү парк шинэчилснээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, хөдөлмөрийн орчин, аюулгүй ажиллагаа эрс сайжрах юм.

Авто тээврийн цехэд өнөөдрийн байдлаар 40-150 тонн хүртэлх даацын нийт 60 орчим Белаз, техникүүд уулын ажлыг гүйцэтгэж байна. Парк шинэчлэлийн хүрээнд дээрх өөрөө буулгагчийг ажилд оруулснаар уулын ажлын хоцрогдлыг арилгах, ажлын бүтээмж нэмэгдэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэх бүрэн боломж нээгдэж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.