Оюутын ордын төлөвлөгөөт өрөмдлөг 19838 тууш метр хүрчээ
7 Өдрийн өмнө
92
Оюутын ордын төлөвлөгөөт өрөмдлөг 19838 тууш метр хүрчээ
"Эрдэнэт үйлдвэр"ийн Геологи хайгуулын экспедиц хайгуулын ажлаа үргэлжлүүлж, Оюутын ордын төлөвлөгөөт өрөмдлөгийг гурван өрмийн машины тусламжтайгаар гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар, 19838 тууш метр өрөмдсөн бол үлдэж буй 162 тууш метрийг энэ долоо хоногт бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
 
"Эрдэнэт үйлдвэр" энэ сарын 24-ний өдрийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж, уулын цул гаргалт 227 мянган метр куб, хөрс хуулалт 278 мянган метр куб, хүдэр олборлолт 30 мянган тонн, хүдэр боловсруулалт 52 мянган тонныг төлөвлөгөөнөөс тус тус илүү гүйцэтгээд байна.
Сарын эхнээс 9022 тонн цэвэр зэс агуулсан 40.1 мянган тонн зэсийн баяжмал, 395 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөнөөс 19 вагон илүү зэсийн баяжмал экспортод гаргасан гэж Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс нь мэдээллээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.