"Эрдэнэт үйлдвэр" энэ онд 20000 тууш метр өрөмдлөг хийнэ
2024.11.16
204
"Эрдэнэт үйлдвэр" энэ онд 20000 тууш метр өрөмдлөг хийнэ

"Эрдэнэт үйлдвэр" Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг өнгөрсөн онд эхлүүлж нийт 16532.8 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн байна. Тэгвэл энэ онд 20000 тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар 17493.4 тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн бөгөөд Оюутын ордын гидрогеологийн судалгааг хийж, усны параметрүүдийг тодорхойлох юм.

Мөн Оюутын ордод нарийвчилсан хайгуулын өрөмдлөгийн ажлаас гадна цахилгаан болон соронзон хайгуулын ажлыг ордын зүүн, зүүн өмнөд биетүүдэд хийгээд байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.