Говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт эхэллээ
2024.11.16
122
Говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт эхэллээ
Говийн бүсийн "Хариуцлагатай Уул Уурхай" чуулга уулзалт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Соёлын төвд эхэллээ. Чуулга, уулзалтад Говийн бүсэд хамаарагдах Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож байна.
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Өмнөговь аймгийн ЗДТГ, "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөн чуулга уулзалтын зохион байгуулагчаар ажиллаж байна. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.