“Оюу толгой” компани “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тэргүүлж, нэгт эрэмбэлэгдлээ
2024.11.16
171
“Оюу толгой” компани “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тэргүүлж, нэгт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад "Оюу толгой" компани нэгт эрэмбэлэгдлээ. “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. Тиймээс улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг эдгээр 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн зүй ёсоор нэрлэдэг билээ.

 
ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа тухайн жилийн орлого, төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн таван гол үзүүлэлтийг харгалзан үздэг. "Оюу толгой" компани энэ шалгаруулалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгэмд урт хугацааны хувь нэмрээ дахин баталлаа. Мөн Оюу толгойн 30 ханган нийлүүлэгч компани эдгээр 100 аж ахуйн нэгжид багтжээ.
 
2024 оны III улиралд бид 609 дотоодын ханган нийлүүлэгчтэй хамтарч ажиллан, нийт худалдан авалтынхаа 90 хувийг зарцуулав. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад нийт 32 их наяд төгрөг зарцуулсан байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.