“Эрдэнэс Тавантолгой” ХК 111 удаагийн арилжаагаар 23.6 сая тонн нүүрс борлуулаад байна
2024.11.08
160
“Эрдэнэс Тавантолгой” ХК  111 удаагийн арилжаагаар 23.6 сая тонн нүүрс борлуулаад байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 111 удаагийн арилжааг зохион байгуулж, 23.6 сая тонн нүүрс борлуулаад байна.

Тус компани хамгийн сүүлд /2024.11.05/ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 40 багц буюу 256.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.доллароос эхлэн дуудаж, 56.3 ам.долларт хэлцэл хийгдсэн байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг сорчлон олборлохгүй, олборлосон бүх төрлийн нүүрсийг борлуулах бодлого баримтлан ажиллаж байгаа ба үүний илрэл нь Биржээр борлуулсан нийт нүүрсний 11.2 сая тонн буюу 47%-ийг нь 1/3 коксжих нүүрс бүрдүүлж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.