Дэлхийн залуучуудын хөгжлийн чуулганд Шинь Шинь ХХК-ийн ажилтан Д.Баярхүү оролцлоо
2024.09.05
311
Дэлхийн залуучуудын хөгжлийн чуулганд Шинь Шинь ХХК-ийн ажилтан Д.Баярхүү оролцлоо
"Шинь Шинь” ХХК-ийн залуу ажилтан Д.Баярхүү БНХАУ-д зохион байгуулагдсан “Дэлхийн Залуучуудын Хөгжлийн Форум-2024”-д оролцлоо.

CREC Эрдэс Баялгийн Групп ”Шинь Шинь” ХХК-ийн залуу ажилтан Д.Баярхүү CREC Корпорацийг төлөөлөн БНХАУ-д зохион байгуулагдсан “Дэлхийн Залуучуудын Хөгжлийн Форум-2024”-д оролцлоо. Дэлхийн хөгжилд залуучуудын хувь нэмрийг нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуусын оролцоо, хувь нэмрийг дээшлүүлэх зорилгоор зохиогддог энэхүү арга хэмжээг анх 2022 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жинь Пин дэлхийн хөгжлийн дээд түвшний хэлэлцээний үеэр олон улсад зарласан билээ.

6fb774c0-9563-409b-969e-4de555ba3fe1 

“Залуус хамтдаа сайхан ирээдүйг бүтээцгээе” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн форумд дэлхийн 130 гаруй улс, 20 гаруй олон улсын байгууллагаас уригдсан 2000 гаруй залуус цахимаар болон өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд CREC Корпорацийг төлөөлөн оролцсон Д.Баярхүү энэхүү дээд хэмжээний форумд Монгол Улсаа болон “Шинь Шинь” ХХК-г танилцуулахын зэрэгцээ Монгол залуусаа төлөөлж дэлхийн хөгжил, даян дэлхийн тулгамдсан асуудалд өөрийн үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэсэн юм. Тэрээр ажлын гараагаа “Шинь Шинь” ХХК-д Лабораторийн хэлтсийн дээж авагчаар 2019 онд эхлүүлсэн бөгөөд 2022 оноос хэлтсийнхээ ээлжийн ахлахаар дэвшин ажиллаж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.