Сангийн сайд Б.Жавхлан, дэд сайд С.Мөнгөнчимэг нар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубт 2024 оны төсвийн төслийг танилцуулж байна.
2024 оны төсөвт орлогыг 25.3 их наядаар, зарлагыг 27.4 их наядаар тооцоолж, төсвийн алдагдал 2.1 их наяд байхаар тооцоолжээ.
Ирэх оны төсөвт нүүрсний экспортыг 60 сая тонноор, эдийн засгийн өсөлтийг 7 хувиар, зэсийн баяжмалыг 1.5 сая, төмрийн хүдрийг 8.4 сая, 4.8 сая баррель газрын тос, алт 20 тонн-оор тус тус тооцоолж, төсөөлсөн байна. Энэ оны хувьд нүүрсний экспорт 50 сая тонныг давах хүлээлттэй байгаа юм.
Зэсийн ханшийг 9,000 ам.доллар, нүүрсний үнийг 140 ам.доллараар тооцсон бол төмрийн хүдрийг 75 ам.доллараар төсөвт тусгажээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Экспортын үнийн дүн хөөсрөөгүй, аль болох бодитой манайх тооцоолсон” гэлээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бодлого хэвээр үргэлжилж, хувь хэмжээг нь нэмэгдүүлнэ гэв.