Улаанбаатар түншлэл олон улсын үзэсгэлэн 48 дахь жилдээ үүд хаалгаа нээлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус улс, ОХУ-аас 40 гаруй, БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй бизнес эрхлэгч, дотоодын томоохон 40 гаруй ААН оролцож байна.
Энэ удаагийн “Улаанбаатар Түншлэл-2023” үзэсгэлэнд дараах салбарын бүтээгдэхүүнүүд борлуулагдаж, өдөр бүр гадаад, дотоодын ААН-үүдийн нэрэмжит арга хэмжээ, уралдаан тоглоом зохион байгуулагдах юм.
Үүнд:
- Хөдөө аж ахуйн салбарын хүрээнд био бордоо, органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, ургац хураагч комбайнууд, бүх төрлийн ХАА-н тоног төхөөрөмж, ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробус
- Барилгын салбарын хүрээнд барилгын материал, гипс хавтан, фанер, хөөс, дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл
- Хүнсний чиглэлээр жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, зөгийн үйлдвэрлэл, зэрлэг ойн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тосны ургамлын үр тариа ба мМаалинга, рапсын бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр
- Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, халуун хадгалах сав, гэр ахуйн хэрэгсэл
- Эрүүл мэндийн хүрээнд мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, байгаль нуурын давирхай гэх мэт бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхох боломжтой байна.
Тус үзэсгэлэн аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл 09:00-19:00 цагийн хооронд Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.