“Mongolia Mining” үзэсгэлэнд Энэтхэг улсын Уул уурхайн яам оролцож байна
2023.10.03
282
“Mongolia Mining” үзэсгэлэнд Энэтхэг улсын Уул уурхайн яам оролцож байна
Хятад, ОХУ, Канад, Их Британи, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, Америк, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20-оод орны 100-гаад байгууллагууд хүрэлцэн ирж оролцож байна.
“Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн Буянт-Ухаа спорт ордонд өнөөдөр эхэлж, гурван өдрийн турш буюу аравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээг хамарч байна.

12 дахь удаагийн үзэсгэлэнд олон улсын байгууллагууд өргөнөөр оролцож байгаа бөгөөд тэр дундаа Хятад, ОХУ, Канад, Их Британи, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, Америк, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20-оод орны 100 орчим байгууллагууд хүрэлцэн ирж оролцож байна. Онцлон дурдвал “Mongolia Mining 2023” үзэсгэлэнд Энэтхэг улсын Уул уурхайн яам оролцож байна.
​​Хэвлэл мэдээллийн түншээр Mining.mn, хамтран ажиллаж байна. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Шангри-Ла зочид буудлаас цаг тутам үйлчлэх юм.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК, Алтан ивээн тэтгэгчээр “Грэй Стоун” ХХК ажиллаж байгаа бол Мөнгөн ивээн тэтгэгчээр“Майнс Ап” ХХК ажиллаж байна.

Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлах юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.