“Mining week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ ирэх 7 хоногт буюу энэ сарын 9-13-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно. Чуулга уулзалтын онцлох зочноор Р.Фрийдланд уригджээ.
Түүний хувьд “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга. Роберт Фрийдланд нь Оюутолгой тэргүүтэй дэлхийд тэргүүлэх зэсийн том ордуудыг нээн илрүүлсэн. Энэ утгаараа монголчуудын хувьд эчнээ танил. Улаанбаатар хотноо болох “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний эхний өдрийн онцлох илтгэлийг Р.Фрийдланд тавих юм.
Энэ жилийн чуулга уулзалт хөрөнгө оруулалт, шинэ төслүүдийг онцолно.