МИАТ тийзийн үнээ 10-26 хувь хямдрууллаа
2023.09.29
173
МИАТ тийзийн үнээ 10-26 хувь хямдрууллаа
МИАТ тийзийн үнээ 10-26 хувь хямдрууллаа
Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнийг 1,189,600 төгрөгөөс 881 мянган төгрөг болж, 26 хувиар бууруулжээ. Чиглэлүүдээс хамаарч тийзийн үнэ дунжаар 10-15 хувиар бууруулаад байна.

”МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир "Газрын тосны тухай хуулийн 7.2-т онгоцны шатахууныг экспортлогч орнуудаас шууд худалдаж авах боломжтой болсон. Тодруулбал, 2022 оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн “Эрчис ойл” компаниар дамжуулан ОХУ-ын “Роснефьт” компаниас шатахууныг хямдралтай үнээр шууд авч байгаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу шатахууныг хэмнэж байгаагаас тийзийн үнийг 10-15 хувиар бууруулж байгаа"
гэдгийг хэллээ.

Тус компани Франкфурт, Станбул, Бээжин, Хонгконг, Сөүл, Бусан, Токио зэрэг шууд нислэг үйлддэг чиглэлүүдийн тийзний үнийг хямдруулахаар шийдвэрлэсэн байна. Нислэгийн захиалгаа эрт, урдчилсан өгснөөр хямд тийзээр нисэх боломжтой, нислэг бүрд 17 нэр төрлийн үнийг санал болгож буйг мэдээлэв.
 
383455327_702690858554461_3253263999481848616_n
384734296_702690925221121_2989115739990518685_n
384739112_702690918554455_3400105145846245016_n
384739113_702690898554457_9053221579700001300_n
384758553_702690878554459_8625611260595614749_n
384765236_702690908554456_7012479042720672293_n
384777374_702690871887793_3871551493609650835_n       
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.