Уул уурхай, олборлох салбарын дундаж цалин 4,5 сая төгрөг байна
2024.08.08
343
Уул уурхай, олборлох салбарын дундаж цалин 4,5 сая төгрөг байна

Үндэсний статистикийн хорооноос "Аж үйлдвэрийн салбар-2023" тайланг танилцууллаа. Уул уурхай олборлолтын салбарын ажиллагчдын сарын дундаж цалин улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 2023 онд улсын дунджаас 2.7 сая буюу 2.4 дахин их байна.

Аж үйлдвэрийн салбарын ажиллагчдын цалинг дэд салбараар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчид хамгийн өндөр цалинтай байна. Энэ нь цахилгаан, хий, агааржуулалтын салбарын ажиллагчдынхаас 2.0 дахин, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын ажиллагчдынхаас 2.6 дахин, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын ажиллагчдынхаас 3.0 дахин өндөр байна.

mine_orlogo Дэд салбараар сарын дундаж цалинг авч үзэхэд, уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдын сарын дундаж цалин 2023 оны байдлаар 4587.2 мянган төгрөг болж, өмнөх оноос 985.3 мянган төгрөгөөр буюу 27.4 хувиар өсчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг хүйсээр задалж, үзвэл уул уурхай олборлолтын салбарын эрэгтэй ажиллагчдынх 4724.7 мянган төгрөг, эмэгтэй ажиллагчдынх 4102.0 мянган төгрөг, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эрэгтэй ажиллагчдынх 1913.5 мянган төгрөг, эмэгтэй ажиллагчдынх 1510.4 мянган төгрөг байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.