Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, 4 асуудал хэлэлцлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд, Н.Алтанхуяг, О.Номинчимэг, Д.Батлут, Д.Пүрэвдаваа, У.Отгонбаяр, С.Цэнгүүн, Х.Тэмүүжин, М.Нарантуяа-Нара, Б.Пүрэвдорж, Э.Батшугар, Ж.Баярмаа, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал, Д.Ганбат нар оролцов.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос ирүүлсэн хууль бус алт олборлолттой холбоотой асуудлын талаар ХЗДХ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, 2021-2026 онд хууль бус алт олборлолтын улмаас экологи, эдийн засагт нийт 10.8 тэрбум хохирол учирснаас 5.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Энэ хугацаанд 1856 хэрэг мөрдөн шалгаж, 668 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн тодорхой хэргийг хэрэгсэхгүй болгохоор, хэрэг бүртгэлийн хэргийн 31.8 хувийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн. Он гарснаас хойш 18 аймгийн 149 сумын нутаг дэвсгэрт хууль бус алт олборлолттой холбоотой 46 удаагийн хяналт шалгалт хийж, 21 үйлдэл, 60 орчим зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлсэн байна хэмээн асуулгын хариуг танилцууллаа.