Уурхайчдын наадмын бүртгэл эхэллээ
2024.07.03
211
Уурхайчдын наадмын бүртгэл эхэллээ

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь 30-н жилийн ойн хүрээндээ гишүүн байгууллагуудынхаа дунд  "Уурхайчдын наадам" арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Sky Resort Цанын баазад зохион байгуулах гэж байна.

"Уурхайчдын наадам"-ын үеэр Үндэсний бөхийн барилдаан, Сурын харваа, Шагайн харваа гэсэн спортын төрлүүд зохион байгуулагдах бөгөөд оролцох хүсэлтэй тамирчдын бүртгэл эхэллээ. Мөн тус наадмын үеэр соёлын арга хэмжээ болох бөгөөд уг тоглолтод язгуур урлагын төрлөөр оролцох авьяаслаг уурхайчдаа ч урьсан байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.