Хүүхдийн паркийн шинээр байгуулсан цэцэрлэгт хүрээлэнг өнөөдрөөс иргэдэд нээнэ
2024.07.03
239
Хүүхдийн паркийн шинээр байгуулсан цэцэрлэгт хүрээлэнг өнөөдрөөс иргэдэд нээнэ

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун жигүүрийг Рио Тинто Монгол компани нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж болгож, цоо шинээр шинэчлэн тохижуулжээ. Паркийн Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварласан байна.

Нийслэлийн зүрхэнд бүтээн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийнхээ үүд хаалгыг өнөөдрөөс нээж байна. Ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн турш үргэлжилсэн юм. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгасан байна.

Бүтээн байгуулалтын хүрээнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлсэн байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.