Хүүхдийн паркийн ногоон цэцэрлэгт хүрээлэнг Наадмаас өмнө бүрэн нээнэ
2024.05.30
319
Хүүхдийн паркийн ногоон цэцэрлэгт хүрээлэнг Наадмаас өмнө бүрэн нээнэ

"Рио Тинто Монгол" 18 сарын турш тасралтгүй ажилласны үр дүнд Хүүхдийн паркийн ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуудлалтын ажил өнөөдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Хатуу дэд бүтцийн ажил 100 хувь дууссан бөгөөд үүнд талбайн хөрсийг бүрэн шинэчлэх, усалгааны системийг шинээр бүтээх, цөөрөм, хүүхдийн тоглоомын талбай, амфитеатр, шүүрдсэн бетонон зам, цавуудсан хайрган зам, гэрэлтүүлэг, олон улсын стандартад нийцсэн тэмдэг тэмдэглэгээ зэрэг багтжээ. Гэхдээ зарим тохижилтын ажлууд цаг уурын байдлаас хамааран илүү хугацаа шаардаж байгаа аж. Одоогоор гүйцэтгэж дуусаагүй байгаа тохижилтын ажлуудыг дурдвал,

Зүлэг ургах хүртэлх арчилгаа: Монгол орны уур амьсгалд тэсвэртэй сортын зүлгийг талбайн 80 хувьд тарьж, 40 мянга гаруй мод бут суулгаж буй бөгөөд 3 долоо хоногийн дараа зүлэг бүрэн ургах хүртэл арчилж тордоно.

Скейтбоардын талбай: Монголын анхны олон улсын стандартын талбайн бүтээн байгуулалт ид өрнөж буй бөгөөд аюулгүй ажиллагааг хангах тал дээр илүүтэй анхаарах шаардлагатай болсон тул төлөвлөснөөс хойш ашиглалтад орохоор байна.

Монголын хамгийн өндөр төрийн далбааны бүтээн байгуулалт: Рио Тинто групп нь цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд 60 метрийн өндөр төрийн далбааны бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Энэхүү ажил нь ойролцоогоор 30 орчим хоногийн дараа бүрэн дуусаж, Үндэсний их баяр наадмаас өмнө далбаа мандуулах ёслолын ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.   

park_25

 

park_24 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.