Уурхайчдын спортын наадам гарбөмбөг, сагсан бөмбөгийн тоглолтоор Steppe Arena төвд үргэлжилж байна
2024.05.17
260
Уурхайчдын спортын наадам гарбөмбөг, сагсан бөмбөгийн тоглолтоор Steppe Arena төвд үргэлжилж байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойн хүрээнд “Уурхайчдын спортын наадам-2024”-ыг энэ өдрүүдэд зохион байгуулж, аваргуудаа тодруулсаар. Уурхайчдын спортын тэмцээнд 44 компани оролцож буйгаас 23 нь үндэсний ассоциацийн гишүүн компани. Давхардсан тоогоор 1300 гаруй тамирчин 9 төрөлд хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдөж байна. Өнөөдөр сагсан бөмбөг, гарбөмбөгийн медалийн төлөөх тоглолтууд AIC Steppe Arena төвд үргэлжилж, хаалтын ёслол болох юм.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, төлөвшүүлэх зорилгоор 1994 онд байгуулагдсан МУУҮА-ийн зүгээс 30 жилийн ойн хүрээнд хэд хэдэн томоохон арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж байгаагийн нэг нь "Уурхайчдын спортын наадам-2024".

Спортын олон төрөлт тэмцээнд компаниуд нийт 9 төрлөөр өрсөлдөж буй. Үүнд, Сагсан бөмбөг (эрэгтэй, эмэгтэй), Гарбөмбөг (эрэгтэй, эмэгтэй), Хөлбөмбөг, Дартс (холимог баг), Ширээний теннис (эрэгтэй, эмэгтэй), Шатар (эрэгтэй, эмэгтэй), Dota 2, Counter Strike 2, PUBG Mobile гэсэн төрөл багтсан. Спортын наадмын ивээн тэтгэгчээр МоЭнКо компани ажиллаж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.