“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ₮1 их наядын ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэхээр болов
16 Цагийн өмнө
153
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ₮1 их наядын ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэхээр болов

“Чингис хаан баялгийн сан” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ₮1 их наядын ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргав.

Төрийн өмчит компаниуд 2026 онд улсын төсөвт нийт ₮1.5 их наяд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүнд ногдол ашиг болон Хуримтлалын сангийн хуримтлал багтаж байна.

Тус нэгдлийн харьяа уул уурхайн компаниуд Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх 2026 оны орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байгааг мэдээллээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.