Засгийн газрын ээлжит хуралдаанаар АҮЭБ-ийн дэд сайдаар Батбаярын Мөнхтамирыг шилжүүлэн томиллоо. Б.Мөнхтамир нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар ажиллаж байсан юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт бодлогын хэрэгжилтийг шуурхай уялдуулах, эдийн засгийн гадаад цочролд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, реформын хэрэгжилтэд салбар хоорондын зохицуулалт хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож шуурхай арга хэмжээ авах чиг үүргийг дэд сайдын түвшинд бэхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Батбаярын Мөнхтамирыг шилжүүлэн томиллоо.