Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин 53.5 оноотойгоор “Дунд” үнэлгээтэй гарлаа
23 Цагийн өмнө
141
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин 53.5 оноотойгоор “Дунд” үнэлгээтэй гарлаа

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг 2019 оноос хойш тогтмол хийж байгаа билээ. Тус судалгаанд 2025 онд 864 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин 53.5 оноотойгоор “Дунд” үнэлгээтэй гарлаа. Энэ нь 2024 онтой харьцуулахад 1.3 нэгж хувиар өссөн байна.

Судалгаанд оролцсон байгууллагуудаас ашигт малтмалын геологийн эрэл, хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 85% нь байсан бол баяжуулалт, боловсруулалт, худалдаа, үйлчилгээ, өрөмдлөг тэсэлгээ, хөрөнгө оруулалт болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 15%-ийг бүрдүүлсэн.

Дээрх байгууллагуудын хөрөнгө оруулалт оруулсан байдлыг авч үзвэл 66.4% буюу ихэнх нь өөрийн хөрөнгийг төсөлдөө зарцуулсан бол 22% нь гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж, 6.6% нь банк санхүүгийн байгууллагаас зээл авч, 5% нь хөрөнгийн зах зээл, төрийн хөрөнгө оруулалт, бонд, өрийн бичиг, концесс, гэрээ болон бусад байдлаар хөрөнгө оруулжээ.

Үйл ажиллагаа явуулсан хугацааны хувьд байгуулагдаад удаагүй буюу 1-ээс 3 жил болж байгаа аж ахуйн нэгж 21.5%, 4-өөс 6 жил болж байгаа компаниуд 19.0%, 7-оос 10 жил болж байгаа аж ахуйн нэгж 22.1%-ийг эзэлж, 11-ээс 14 жил аж ахуй эрхэлж буй байгууллагууд 15.7%, 15-аас дээш жил үйл ажиллагаа эрхэлсэн туршлагажсан байгууллагууд 21.6%-ийг тус тус бүрдүүлсэн байна. 

Алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамгийн их хувь буюу 34%-ийг эзэлж, нүүрсний уурхай 18.4%, хайлуур жоншны уурхай 17.7%-ийг бүрдүүлсэн. Үлдсэн хэсгийг нь төмөр, барилгын материал, гянтболд, зэс, цайр, хар тугалга болон бусад төрлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бүрдүүлсэн байна.

ashigt_2601052Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгаа-2025-тай танилцахын хүсвэл энд дарна үзнэ үү.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.