Монгол Улсад орж ирж буй шатахуун, түлшний мэдээлэл
13 Цагийн өмнө
193
Монгол Улсад орж ирж буй шатахуун, түлшний мэдээлэл
2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар:
 
Өнөөдрийн байдлаар нийт 51 вагон АИ-92 автобензин Монгол Улсын хэмжээнд байна. Үүнээс:
Эрдэнэт өртөө – 5 вагон
Дархан өртөө – 4 вагон
Сайншанд өртөө – 5 вагон тус тус буусан байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 автобензин дараах чиглэлүүдэд хүргэгдэж байна.
Үүнд:
Улаанбаатар – 5 вагон
Толгойт – 25 вагон
Рашаант – 5 вагон
Багануур – 2 вагон
Өнөөдөр ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирэх шатахуун, түлшний нийлүүлэлтийн мэдээлэл дараах байдлаар байна:
11:00 цагт – бензин 2 вагон
13:00 цагт – бензин 20 вагон, дизель түлш 42 вагон
15:00 цагт – бензин 5 вагон, дизель түлш 57 вагон
22:00 цагт – бензин 32 вагон, дизель түлш 35 вагон
Өнөөдрийн байдлаар нийтдээ 59 вагон АИ-92 автобензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.