Ерөнхий хяналтын сонсголд "Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэлээ танилцуулав
2025.09.23
294
Ерөнхий хяналтын сонсголд "Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэлээ танилцуулав

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр  /2025.09.23/ Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэллээ.

Ерөнхий хяналтын сонсгол 10 цаг 30 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэй эхэлж, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав. Тэрбээр сонсголын эхэнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан дэг, журмыг танилцуулсан юм.

mine_2509231 

Өнөөдрийн сонсгол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд ач холбогдолтойг сонсгол даргалагч онцлон тэмдэглэсэн.

Ерөнхий хяналтын сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 126 хүн ирсэн байв. Мөн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийг төлөөлж 50, Ховд аймгийн холбогдох төрийн байгууллага, иргэдийг төлөөлж 15, нийт 65 хүн тус аймгаас хүрэлцэн ирж, сонсголд оролцлоо.

Сонсголын эхний илтгэл нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаярын танилцуулсан “Газрын ховор элементийн судалгаа, эрх зүйн орчин” сэдэвтэй байлаа. Тэрбээр газрын ховор элементүүд нь нарны зайн хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, батарей, шилэн кабель, Hybrid машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог гээд газрын ховор элемент түгээмэл тархацтай биш, төвлөрсөн тогтсон орд дээрээ ч сарнисан байдаг учраас ховор гэж нэрлэдэг хэмээн тайлбарласан. 

mine_250923_gazar 

Монгол Улс газрын ховор элементийг ашиглах талаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогодоо тусгасан бөгөөд эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна гэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ гэж тусгасан байна.

Илтгэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цаашид газрын ховор элементийн талаар дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглаж буй ордуудын баяжмалын хаягдлыг шинжлэх, хил залгаа газрын ховор элементийн ордуудын үргэлжлэлийг Монгол Улсад судлахаар тусгасан байв. Мөн газрын ховор элементийн зургаан ордод технологийн шийдэл, хөрөнгө оруулалтыг татахад дэмжих, олон улсаас туршлага судлах, БНСУ-Монгол Улсын хамтарсан ховор металлын судалгааны төв  байгуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгааг идэвхжүүлэх, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дүгнэсэн байлаа.

mine_2509238   

"“Халзан бүрэгтэй” ордын талаар өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл олгосон талаарх дүгнэлт"-ийг шинжээч Х.Лхагвабаатар танилцуулав. Тус танилцуулгад, ордын судлагдсан байдал, бусад ордуудтай харьцуулсан судалгаа, аж ахуйн нэгжийн мэдээлэл, олборлолт, баяжуулалтын талаар хөндсөн юм. Тухайлбал, газрын ховор элементийн ордууд нь таван  аймгийн нутагт,  зургаан ерөнхий орд газрыг хамарсан. Үүнээс нэг нь шороон орд,  үлдсэн нь үндсэн орд гээд хүнд, хөнгөн хоёр элементийг агуулснаараа онцлогтойг шинжээч онцлов. “Халзан бүрэгтэй” ордын талаар 1987 оноос судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Хуучнаар Монгол Зөвлөлтийн эрдэм шинжилгээний экспедиц хээрийн судалгааг хийж, газрын ховор элементийн хүдэржилт байгааг тодорхойлсон бол дараа нь зураглалын ажил хийж, нэгж талбайнуудыг ялгаж өгсөн байна.

Мөн тус ордод үйл ажиллагаа явуулах гэж буй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг доорх зурагнаас  авна уу.

Үргэлжлүүлэн шинжээч Т.Аззаяа “Газрын ховор элемент: Хүдэр, баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлт”-ийг танилцуулсан. Тэрбээр газрын ховор элемент нь ховор гэгддэг ч дэлхийн царцдаст харьцангуй өргөн тархсан, баяжуулах, боловсруулахад нарийн технологи шаардана гэж байлаа. “Халзан бүрэгтэй” ордын үйлдвэрийн ач холбогдолтой хэмжээгээр  Zr, Nb, газрын ховор элементүүд агуулсан, нийлмэл бүтэцтэй, хүнд баяжигддаг эрдсүүдээс бүрдсэн тул баяжуулах технологийн судалгааг нарийвчлан хийж, зохистой горимыг тогтоох шаардлагатай гэв. Цаашлаад зөвхөн газрын ховор элемент бус бусад үйлдвэрийн ач холбогдолтой элементүүдийг гарган авахад анхаарах, баяжмал болон хаягдал дахь U, Th-ийн тархалтыг тогтоох нь зүйтэй гэлээ.   

mine_2509239  

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага тайлангаа мэргэжлийн зөвлөлд хүргүүлжээ. Байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ургамлын суурь судалгаа, зураглал буруу хийсэн, усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нарийвчлан тодорхойлох, усны чанарын судалгаа хийх, мэдээлэл зөрүүтэй, мониторингийн цэг тодорхойгүй, судалгаа хангалтгүй хийгдсэн гэсэн үндэслэлээр төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг буцаахаар шийдвэрлэснийг илтгэгч онцлон тэмдэглэсэн.

Үүгээр сонсгол түр завсарласан бөгөөд үргэлжлүүлэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн санал, үгийг  сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.