Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томиллоо
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх шилжин ажиллахаар болсон тул хүсэлтийг хэлэлцэн чөлөөлж, О.Батчулууныг Гүйцэтгэх захирлаар томиллоо.
О.Батчулуун нь Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж Монгол Улсын Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан. Мөн “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр тус тус томилогдон ажиллаж байжээ.