Говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт Өмнөговь аймагт болно
2024.10.22
177
Говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт Өмнөговь аймагт болно

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас санаачлан уламжлал болгон зохион байгуулж ирсэн "Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Говийн бүс буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумд 2024 оны 11 дүгээр сарын 16, 17-нд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж ирсэн.

Чуулга, уулзалтад Говийн бүсэд хамаарагдах Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уламжлал болгон зохион байгуулагддаг "Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Говийн бүс буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумд зохион байгуулагдах гэж байна.

Бүсийн чуулганы зохион байгуулагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци ажиллаж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.