Уул уурхайн 7 хоног есдүгээр сарын 11-13 өдрүүдэд Налайхын Тайж хайрханы бэлд болно
2 Өдрийн өмнө
143
Уул уурхайн 7 хоног есдүгээр сарын 11-13 өдрүүдэд Налайхын Тайж хайрханы бэлд болно
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй MiningWeek & MinePro олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт 2025 оны 9-дүгээр сарын 11-13 өдрүүдэд Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж Хайрханы бэлд болох гэж байна. Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой MiningWeek & MinePro олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт 2025 онд ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ШИНЭ МӨЧЛӨГ: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ЭРИН ҮЕ сэдвийн дор зохион байгуулагдах юм. 
 
MiningWeek & MinePro 2025 арга хэмжээнд төр болон хувийн хэвшлийн төлөөлөл, Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд болон дотоод, гадаадын 20'000 гаруй зочид, төлөөлөгчид, салбарын мэргэжилтнүүд оролцож, гурван өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүлэхээр байна.
 
Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанууд Тогтвортой хөгжлийн бодлого, Хариуцлагатай уул уурхайн шилжилт, Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, Геологийн судалгаа, хайгуулын тогтвортой хөгжил гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд болох юм. 
 
MiningWeek & MinePro 2025 арга хэмжээний үеэр 350 гаруй ханган нийлүүлэгчид, уул уурхайн төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, зөвлөх үйлчилгээ, технологийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч компаниудтай мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг өрнүүлж, хариуцлагатай уул уурхайн хүрээнд бизнесийн цар хүрээгээ тэлэх боломжтой.
Энэ жилийн онцлох нэг хэсэг нь арга хэмжээний гурав дахь өдөр зохион байгуулагдах “Уурхайчдын наадам” юм.
 
Монголын соёл, уламжлалыг дэлхийд таниулж, үндэсний бахархал болсон Эрийн гурван наадамтай танилцах хосгүй боломжийг гадаадын зочид төлөөлөгч нарт олгохоос гадна энэхүү наадмаар дамжуулан уул уурхайн салбарын оролцогчидтой илүү ойр танилцаж, соёлын гүнзгий харилцан ойлголцол, урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх суурь тавигдана гэж зохион байгуулагчид онцоллоо. 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.