PDAC-2025 Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтын бүртгэл эхэллээ
2024.11.19
90
PDAC-2025 Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтын бүртгэл эхэллээ
PDAC-2025 Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах үзэсгэлэнгийн талбай гаргаж "Mongolia Day" хурлыг зохион байгуулах гэж байна.

Канад улсын Торонто хотод 2025 оны 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд 92 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй PDAC-2025 Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран Монгол улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн талбай гаргаж "Mongolia Day" хурлыг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын хувьд олон улсын хөрөнгө оруулалт эрэлхийлэн 2006 оноос хойш тасралтгүй оролцож байгаа билээ.

Уг арга хэмжээнд оролцохоор төлөвлөж буй МУУҮА-ийн гишүүн байгууллагын төлөөллүүдийн бүртгэл эхэлж байна. 

Та 12-р сарын 25-ны дотор доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/11EGxhoHVnEpFU4w6

Арга хэмжээний үеэр уг үзэсгэлэнгийн талбайд төслийн танилцуулгаа гаргаж үйл ажиллагаагаа сурталчлах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд МУУҮА-ийн ажлын албатай холбогдоно уу.

☎️Холбоо барих утас: 7011-0163

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.