Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт Чингис хотод болно
Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт Чингис хотод болно
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас "Хариуцлагатай Уул Уурхай" зүүн бүсийн чуулга уулзалтыг Хэнтий аймгийн Чингис хотод 2025 оны 10 дүгээр сарын 09, 10-нд зохион байгуулах гэж байна.
 
Энэхүү чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж ирсэн.
 
Чуулга, уулзалтад Зүүн бүсэд хамаарагдах Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.
 
Зохион байгуулагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци ажиллаж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.