"Хариуцлагатай уул уурхайн баруун бүсийн чуулга уулзалт" тодорхойгүй хугацаагаар хойшилж байгааг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци мэдэгдлээ. Тус арга хэмжээг Ховд аймагт 2025 оны 6 дугаар сарын 10, 11-нд зохион байгуулахаар товлоод байсан юм.
"Хариуцлагатай уул уурхай" чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж ирсэн.