Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас санаачлан уламжлал болгон зохион байгуулж ирсэн "Хариуцлагатай Уул Уурхай" бүсийн чуулга уулзалт Төвийн бүс буюу Дархан-Уул аймагт 2025 оны 9 дүгээр сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
"Хариуцлагатай уул уурхай" чуулга, уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж ирсэн.
Чуулга, уулзалтанд төвийн бүсэд хамаарагдах Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгэм болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.
Бүсийн чуулга уулзалтын зохион байгуулагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци ажиллаж байна. Арга хэмжээг дэмжигчээр Бороо гоулд компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нэгджээ.