Монголын уул уурхай, аялал жуулчлалын салбарыг сурталчлан танилцуулах үзэсгэлэнд урьж байна
3 Өдрийн өмнө
48
Монголын уул уурхай, аялал жуулчлалын салбарыг сурталчлан танилцуулах үзэсгэлэнд урьж байна
"БНХАУ-ын олон улсын импортын VII үзэсгэлэн" нь 2024 оны 11-р сарын 05-аас 10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран Монгол улсын уул уурхай, аялал жуулчлалын салбарыг сурталчлан танилцуулах зорилгоор 108 м2 бүхий үзэсгэлэнгийн талбай гаргахаар ажиллаж байна.
 
Иймд тус үзэсгэлэнгийн талбайд өөрийн байгууллагын үйл ажиллагааны танилцуулга мэдээллийг гаргаж хамтран оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд 2024 оны 10-р сарын 30-ны өдрийн дотор Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн info@miningmongolia.mn хаягаар болон +976 70110163, +976 99120073, +976 99040149 дугааруудаар холбогдоно уу.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг www.ciie.org/zbh/en/ цахим хуудсаар орж авна уу. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.