Жилд 250,000 модны тарьц суулгац бэлтгэх мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд хүлээлгэн өглөө
2024.09.19
125
Жилд  250,000 модны тарьц суулгац бэлтгэх мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд хүлээлгэн өглөө
“Оюу толгой" компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Нэг зуун сая мод” хөтөлбөрийнхөө хүрээнд хүрээнд жилд 250,000 модны тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд хүлээлгэн өглөө.

“Оюу толгой" компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Нэг зуун сая мод” хөтөлбөрийнхөө хүрээнд хүрээнд жилд 250,000 модны тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд хүлээлгэн өглөө. Энэ нь тус хөтөлбөрийн хүрээнд орон нутагт байгуулж буй 3 дахь мод үржүүлгийн газар болж байна. 

Тус компанийн “100 сая мод” хөтөлбөрийн нэг чухал зорилго нь ойжуулалт, үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газрын дэд бүтцэд хөрөнгө оруулах бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд Монгол Улсын хэмжээнд нийт 10 иж бүрэн тоноглогдож, механикжсан мод үржүүлгийн газар байгуулах ажлыг төлөвлөсөн бөгөөд үүнээс таван мод үржүүлгийн газрыг Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Сэврэй сумдад барьж байгуулах юм.

ot_mod2

ot_mod  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.