Биржийн нүүрсний экспортын дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо
7 Цагийн өмнө
54
Биржийн нүүрсний экспортын дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн биржийн нүүрс экспортолж биржийн тээврийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо.
 
Тээвэр зохион байгуулалтыг сайжруулснаар 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 70 мянган тонн биржийн нүүрс экспортолсон бол 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн болгож экспортыг нэмэгдүүллээ.
 
Монгол Улсын Засгийн газраас “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 362 дугаар тогтоол, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржээр БНХАУ-ын хилийн боомт хүртэл хүргэж өгөх нөхцөлөөр 2023 оноос нүүрсний арилжаа явуулж эхэлсэн.
 
Биржээр арилжаалсан нүүрсний тээврийг “Эрдэнэс Тавантолгой” ХК зохион байгуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.