Тужийн нарсанд “Оюу толгой” компани 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийлээ
3 Цагийн өмнө
199
Тужийн нарсанд “Оюу толгой” компани 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, эх дэлхийдээ ээлтэй улс байхаа тунхагласан. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг бодитой хувь нэмэр оруулах санаачилга улс орон даяар өрнөж, цар хүрээ нь улам тэлж байна. Тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөнд төр, хувийн хэвшлийн олон байгууллага нэгдсэн бөгөөд “Оюу толгой” компанийн хувьд 100 сая мод тарих амлалт өгсөн юм. Энэхүү амлалтын хүрээнд “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь бодитоор тарьж ургуулах болон дүйцүүлэх үндсэн хоёр хэсэгт хуваагдаж буй.

seleng_altanbulag_2511175_1 

Ойжуулалтын ажлыг тус компани Богд уулын Түргэний ам, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Түшиг сум, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханбогд сум, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгээд буй. Эдгээр ойжуулалтын төслүүдээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тужийн нарсны тусгай хамгаалалттай  газарт “Оюу толгой” компанийн санхүүжилтээр “Ой баясах” компанийн 150 га-д гүйцэтгэсэн нарс, шинэс хосолсон ойжуулалтын ажлыг онцлон хүргэж байна. "Оюу толгой" компанийн хувьд Сэлэнгэ аймагт гэхэд л 6 компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь "Ойн баясах" юм.

Сэлэнгэ аймаг нь байгалийн нөөцийн судалгаагаа гаргасан анхны аймгийн нэг. Тус аймгийн хэмжээнд хомсдол, доройтолд өртсөн 250 мянган га-д ойжуулалт хийх хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа юм. Үүнд Тужийн нарсны тодорхой хэсэг багтжээ.

Алтанбулаг сумын хувьд ойжуулах шаардлагатай хэд хэдэн талбай байсан

selenge_altanbulag_2511171 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын Ойн албаны дарга, Ойн инженер Г.Цэнгэлзаяа:

-Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 104 дүгээр тогтоолоор ойжуулах шаардлагатай талбайн судалгааг нарийвчлан гаргаж, байршлыг нь тогтоосон. Улмаар ойжуулах ажилд дэмжлэг үзүүлэх донор байгууллага, бусад газруудад хандсан. Тухайлбал, “Оюу толгой” компани болон “Тэрбум мод” санд мэдээллээ бид хүргүүлсэн. Судалгаанд орсон тус талбайд “Оюутолгой”-н санхүүжилтээр манай Сэлэнгэ аймгийн “Ойн баясах” компанийн хамт олон нийт 150 га-д ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Алтанбулаг сумын хувьд ойжуулах шаардлагатай хэд хэдэн талбай байсан. Үүний нэг нь бидний ирээд байгаа энэ хэсэг. Ойжуулахад хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэг маш том боломж. Хаврын тариалалтаар ойжуулалт, нөхөн сэргээлт  эхэлсэн. Сонголтын хувьд ой хээрийн түймэр болон хөнөөлт шавжинд өртсөн, байгалийн аясаар сэргэн ургах чадваргүй талбайг хамруулсан.

Сэлэнгэ аймгийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 23.4 сая мод тарьж, ургуулж, амлалтаа давуулан биелүүлсэн анхны аймаг болсон. Бэлтгэл шатандаа бид амлалтаа биелүүлсэн гэсэн үг. Тужийн нарсыг нөхөн сэргээж, ойжуулсан арвин туршлага хуримтлуулсан байсан учраас энэ зорилт биелэлээ олсон. Бидэнд мэргэшсэн хүний нөөц нь байсан. Тарьц суулгац бэлтгэдэг, мод үржүүлгийн мэргэжлийн байгууллага нь байсан. Энэ бол бидний давуу тал юм.

Монгол орны ойн нөөцийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болж байна

selenge_altanbulag_2511174 

“Ойн баясах” компанийн Ерөнхий инженер, Байгаль орчны гавьяат ажилтан Б.Эрдэнэчимэг:

-“Оюутолгой” компанийн санхүүжилтээр манай хамт олон Тужийн нарсанд 150 га-д ойжуулалт хийлээ. Талбайн ихэнх хэсгээ нарсаар ойжуулсан. Шинэсэн ойн тоо толгой буурч байгаа учраас 30 га-д нь шинэсний тарьц тарьсан. Хавар ойжуулалтаа эхлүүлсэн, намрын тооллогоо сая хийж дууслаа. Ургалт 90 хувиас дээш байна. Монгол орны ойн нөөцийг нэмэгдүүлэх, ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд “Оюу толгой”-н санхүүжилт бодитой хөрөнгө оруулалт, дэмжлэг болж байгааг хэлье.  

Бүх талаар манай салбарыг дэмжиж байгаад ойн инженер хүний хувьд их баяртай байгаа

selenge_altanbulag_2511173 

“Говийн улиас” компанийн Ойн инженер Г.Отгонбат:

-Ойн салбар маань нэгэн үе хэцүүхэн байлаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зарлагдаж, манай салбарын хүмүүсийн нуруу нь тэнийж, ажилтай, орлоготой болсон. Зарим хүний нүдэнд энэ талбайд байгаа тарьц мод гэж харагдахгүй байх. 10 см, 20 см гэхээр жаахан санагдана. Гэхдээ бид 30,40 жилийн дараах ирээдүйн нөөцөө өнөөдөр бэлтгэж байгаа юм. Ирээдүйн хөрөнгө оруулалт гэсэн үг. Мод тарьж ургуулна гэдэг хугацаа их ордог ажил. Том компани, аж ахуйн нэгжүүд “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдсэнээр ойн салбарт шинэ боломж бий болгож өгч байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ойн салбар идэвхжиж, иргэдийн экологийн боловсрол нэмэгдсэн. Ойн инженер мэргэжлээр суралцах оюутны тоо өссөн гэж сонссон. Хөдөлмөрийн зах зээлд ажлын байр олноор бий болсон. Бүх талаар манай салбарыг дэмжиж байгаад ойн инженер хүний хувьд их баяртай байгаа.

Тарьсан мод 90 хувиас дээш амьдралттай байна

selenge_altanbulag_2511172 

Сэлэнгэ аймгийн Бэлчир бүсийн сум дундын ангийн ойн инженер Ж.Ганцэцэг:

-“Оюу толгой” компани Алтанбулаг суманд 2024 онд 400 га, 2025 онд 150 га гээд нийт 550 га талбайн ойжуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийсэн. Манай байгууллагын зүгээс ойжуулах талбайг сонгох, хоёрт ойжуулах явцад технологийн хяналт тавих, гуравт ойжуулаад дууссан талбайг намрын улиралд хүлээж авах ажлыг хийж хэрэгжүүлдэг. Ой хээрийн түймэрт эрт өртсөн, доройтсон ойг нөхөн сэргээх, ой тэлэн ургах нөхцөлийг бүрдүүлэх талбайг голчлон сонгож байгаа. 1 га-д 2500 ширхэг нарс, шинэсний тарьц тариалсан. Тариалалт 90 хувиас дээш амьдралттай байна. Манай Алтанбулаг сум нарсан ой давамгайлсан ой сантай. Сүүлийн үед холимог ой бий болгохоор нарс, шинэсээр ойжуулж байна.

selenge_altanbulag_2511176

selenge_altanbulag_251117  selenge_altanbulag_2511178 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.