ЭТТ: 32 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжааллаа
3 Өдрийн өмнө
26
ЭТТ: 32 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжааллаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжааг хийж 3.0 сая ам.долларын үнийн дүн бүхий 32.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжааллаа.

Арилжаанд оролцогч тонн тутмыг 95.70 ам.доллароор БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр худалдан авлаа.

Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний олборлолт болон борлуулалтыг нэмэгдүүлж байна.

ett_251109 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.