"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Тус стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг Франц улсын Афнор группээс авсан бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн үйл ажиллагаанд тасралтгүй сайжруулалт хийх зарчмаар ажиллаж ирсэн.
Компанийн Нэгдсэн менежментийн тогтолцооны давтан I баталгаажуулалтын аудит 2022 онд амжилттай хийгдэж, түүнээс хойш жил бүр магадлах аудитад тогтмол хамрагдсан. Харин 2025 онд зохион байгуулагдах давтан II баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдсанаар гурван стандартын гэрчилгээний хугацаа 2029 он хүртэл сунгагдах боломж бүрдэх юм.
Давтан II баталгаажуулалтын хөндлөнгийн аудитыг “Монсертф” ХХК-ийн аудитын баг 2025.12.28–2025.12.04-ний өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхайд гүйцэтгэн ажиллаж байна.
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК