"Ирээдүйн инженер" арга хэмжээ Мөрөн хотноо анх удаагаа болно
2024.08.30
124
"Ирээдүйн инженер" арга хэмжээ Мөрөн хотноо анх удаагаа болно
 
Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци санаачлан ирээдүйн инженерүүдэд зориулсан арга хэмжээг 2024 оны 9-дүгээр сарын 11-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулах гэж байна.
 
Энэхүү арга хэмжээ нь Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад эрдэс баялгийн салбарын боловсон хүчний хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг зөвөөр таниулах, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашигладаг, олон улсад өрсөлдөх боломж өндөртэй мэргэжлүүдийг сурталчлах, уул уурхайн салбарт тренд болж буй чухал ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр оюутан залуусыг дэмжих, мөн инженер мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагчдыг дэмжиж гадна, дотны тэтгэлэгт хамрахад нь туслах зорилготой.
 
"Ирээдүйн инженер" арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/, Ашигт малтмал, газрын тосны газар, Environmentally Responsible Mining Mongolia - ERM, Хургатай Хайрхан, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ажиллаж байна. 
 
ireedj_inz2 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.