Баяннуурын нэг нүүрсний чээнжтэй уулзлаа. Өмнө нь зөвхөн Баяннуурт Монголын нүүрсийг авч нааш цааш нь зардаг 220 орчим чээнж компани бсан гэнэ. Гэтэл Монголын талаас нүүрсээ биржээр зардаг болсноос хойш энэ тоо багасч 20 орчим болсон гэнэ. Хятадын төрийн өмчит, улсын том компаниуд нь л үлдэж, жижиг дунд хэмжээний хувийн компаниуд Монголын нүүрснээс гарсан л гэнэ. Дунд хугацаандаа танай энэ бодлого маш буруу шүү, жижиг дунд компаниудын өрсөлдөөн бхгүй болж Хятадын цөөхөн хэдэн том компаниудтай л үлдэнэ. Өрсөлдөөнгүй болсон үед том компаниуд чинь үнээ буулгана гэнэ, тэр үед таануус юу ч хийж чадахгүй шд гэнэ.