"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 11.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
- Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 108.7 ам.доллараар арилжаалж нийт 6.96 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллараар буюу 6.9% өслөө.
- 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 72.4 ам.доллараар арилжаалж нийт 4.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 3.0 ам.доллараар буюу 4.3% өслөө.
2026 онд 101 удаагийн арилжаагаар 441.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.34 сая тонн нүүрс арилжлаа.