"Эрдэнэс Тавантолгой" ХК 3 удаагийн биржийн арилжаагаар 128 мянган тонн нүүрс борлууллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 11.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
- Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 105.9 ам.доллароор арилжаалж нийт 6.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 4.0 ам.доллароор буюу 3.9% өслөө.
- 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 95.8 ам.доллароор арилжаалж нийт 3.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 11 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 15.0% өслөө.
- Эрчим хүчний нүүрс - 32.0 мянган тонн, 51.8 ам.доллароор арилжаалж нийт 1.66 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 6.0 ам.доллароор буюу 13.1% өслөө. 2026 онд 94 удаагийн арилжаагаар 410.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.99 сая тонн нүүрс арилжлаа.