"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн арилжаа хийлээ. Энэхүү арилжаагаар нийт 256.0 мянган тонн нүүрсийг 22.3 сая ам.доллароор, БНХАУ-ын боомтод хүргэж өгөх нөхцөлөөр борлуулав.
- 1/3 коксжих нүүрс: 128.0 мянган тонныг тонн тутмыг нь 86.0 ам.доллароор арилжаалж, нийт 11.0 сая ам.долларын хэлцэл хийлээ.
- Эрчим хүчний нүүрс: 64.0 мянган тонныг тонн тутмыг нь 63.1 ам.доллароор арилжаалж, нийт 4.0 сая ам.долларын борлуулалт хийв. Арилжаанд найман оролцогч оролцсоноор үнэ 7.8 ам.доллароор буюу 14.1%-иар өслөө.
- Баяжуулсан сул коксжих нүүрс: 64.0 мянган тонныг тонн тутмыг нь 113.2 ам.доллароор арилжаалж, нийт 7.2 сая ам.долларын хэлцэл хийгдлээ. Арилжаанд дөрвөн оролцогч оролцож, үнэ 7.5 ам.доллароор буюу 7.1%-иар өссөн байна.
2026 он гарснаас хойш тус компани нийт 112 удаагийн арилжаагаар 493.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.94 сая тонн нүүрс борлуулаад байна.