Эрдэнэт үйлдвэр 13 удаагийн арилжаагаар 69 мянган тонн баяжмал худалдан авагчдад нийлүүлжээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод, нээлттэй зах зээлийн зарчмаар арилжих боломж улам бүр нэмэгдсээр буй.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт 116 мянган тонн зэсийн баяжмал биржээр худалдахаар 25 удаагийн арилжаа зохион байгуулж, үүнээс 158.2 сая ам.долларын үнэ бүхий 69 мянган тонн баяжмал нийлүүлэх 13 арилжаа амжилттай болж, худалдан авагч талуудад нийлүүлээд байна.
Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалын биржийн дараагийн арилжаагаа 2026 оны 04 дүгээр сарын 29-нд зохион байгуулах аж.